Мэдээллийн Нууцлал, Бүрэн бүтэн байдал, Хүртээмжтэй байдлыг хангах дараах 8 суурь зарчмыг баталж байна:
1. Хамгийн бага эрхийн зарчим (Least Privilege)
Ажилтнууд зөвхөн ажилдаа шаардлагатай мэдээлэлд хандах эрхтэй байна.
2. Эх кодын хамгаалалт ба Хяналт
Эх код руу зөвхөн аутсорсинг компани нэвтрэх хэдий ч, МАБ-ын менежер кодын эмзэг байдлын хөндлөнгийн шалгалтыг (Pentest) тогтмол шаардаж, хяналт тавина.
3. Хандалтын логит хөтлөх
Санхүүгийн болон зээлдэгчийн мэдээллийн санд орсон өөрчлөлт бүрийг устгах боломжгүйгээр бүртгэж (Logging), аудитын түүх үүсгэнэ.
4. Үйлчилгээний түвшний баталгаа (SLA)
Финтек зээлийн аппликэйшн сарын бэлэн байдлыг (Uptime) 99.9%-аас доошгүй байлгах шаардлагыг нийлүүлэгч талд тавина.
5. Инфраструктурын найдвартай байдал
Системийн интернет болон серверийн холболтын дэд бүтцийн найдвартай, аюулгүй байдалд гэрээний дагуу хяналт тавина.
6. Кибер халдлагаас сэргийлэх
Финтек зээлийн аппликэйшн болон API серверүүдийг халдлагаас хамгаалах автомат шүүлтүүрийн ард байршуулна.
7. Мэдээлэл нөөцлөлт
Зээлийн болон харилцагчийн өгөгдлийг өдөр бүр автомат горимоор нөөцөлж, гамшгийн үед сэргээх техникийн бэлэн байдлыг хангана.
8. Эрсдэлд суурилсан засаглал
Бизнесийн болон технологийн өөрчлөлт бүрийг мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа хэрэгжүүлнэ.
