Нүүр хуудас руу буцах

БҮРТГЭЛ УСТГАХ

CiPay АППЛИКЭЙШНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГУУЛАХ

Аппликэйшн: CiPay · Хөгжүүлэгч: “ЦОГЦ ЗЭЭЛ” ББСБ ХХК

Та CiPay аппликэйшний бүртгэл болон түүнтэй холбоотой мэдээллээ доорх хоёр аргын аль нэгээр устгуулах боломжтой.

1. Аппликэйшнээс устгах

CiPay аппликэйшнд нэвтэрч, бүртгэлийн хэсгийн «Бүртгэл устгах» сонголтыг сонгон баталгаажуулна.

2. Аппликэйшнгүйгээр хүсэлт гаргах

Аппликэйшнээ устгасан эсвэл нэвтрэх боломжгүй бол бүртгэлтэй утасны дугаар, овог нэрээ бичиж info@complexcredit.mn хаягт «CiPay бүртгэл устгах хүсэлт» гарчигтай и-мэйл илгээх, эсхүл 85116050 утсаар (Даваа–Баасан 09:00–18:00) холбогдоно уу.

Устгах хүсэлт илгээх

Таны мэдээллийг хамгаалах үүднээс хүсэлт гаргагчийн хувийн байдлыг баталгаажуулсны дараа бүртгэлийг устгана.

3. Устгагдах мэдээлэл

  • Бүртгэл, нэвтрэх мэдээлэл, нууц үг
  • Профайл болон аппликэйшний тохиргоо
  • Төхөөрөмжийн мэдээлэл, мэдэгдэл хүргэх токен
  • Хуулиар хадгалах үүрэггүй бусад мэдээлэл

4. Хуулийн дагуу хадгалагдах мэдээлэл

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 8.1-д заасны дагуу таныг таних мэдээлэл, зээл болон гүйлгээтэй холбоотой мэдээлэл, баримт бичгийг тухайн данс хаагдсан, эсхүл гүйлгээ хийгдсэнээс хойш 5-аас доошгүй жил хадгална. Эдгээр мэдээллийг зөвхөн хуульд заасан зорилгоор ашиглаж, хадгалах хугацаа дуусмагц устгана.

5. Идэвхтэй зээлтэй бол

Төлөгдөөгүй зээлтэй бол бүртгэлээ устгасан ч зээлийн гэрээний үүрэг хүчинтэй хэвээр байна. Зээлээ бүрэн төлсний дараа бүртгэлээ устгахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.